Өр, бондын зарцуулалтыг бүхэлд нь шалгах ажлын хэсэг байгууллаа

Монгол Улсад үүссэн өр, бондын зарцуулалтыг бүхэлд нь шалгах ажлын хэсэг байгуулж, Сангийн сайд Б.Жавхлан ахалж ажиллана. Үүнтэй холбогдуулан Б.Жавхлан сайд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Монгол Улс ойрын гурван жилийн хугацаанд дефолт болох эрсдэл үүсээгүй. Засгийн газар 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл нийт 5.2 тэрбум ам.долларын долоон бонд гаргасан. Үүнээс зөвхөн “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллараар төсөл арга хэмжээнүүдийг санхүүжүүлсэн. Бусад бондын хөрөнгийг төсвийн алдагдлыг санхүүжүүлэх, өмнөх бондын өрүүдийг төлөхөд зарцуулсан. Тиймээс манай ажлын хэсгийн шалгалтын хүрээ цомхон. “Чингис” бондын хөрөнгийг хэрхэн зарцуулсан бэ гэдгийг шалгаж, өнөөдөр ямар эрсдэлд хүргэсэн болохыг тайлагнах болно. Энэ бондын хөрөнгийн 50 гаруй хувь нь Хөгжлийн … Continue reading Өр, бондын зарцуулалтыг бүхэлд нь шалгах ажлын хэсэг байгууллаа